Түгээмэл асуулт · Холбоо барих
Тусламж
Холбоо барих
Асуулт, санал, алдааны мэдээллээ имэйлээр илгээгээрэй. Ихэвчлэн 2 ажлын өдрийн дотор хариулна.
info@dusal.appAndroid хувилбар
Android хувилбар Google Play-ийн хаалттай туршилтад явж байна. Туршилтад оролцох бол Gmail хаягаа info@dusal.app руу илгээгээрэй. Бид таныг туршигчдын жагсаалтад нэмээд, холбоос илгээнэ.
Түгээмэл асуулт
dusal гэж юу вэ?
Монгол бичгийг өдөрт 5 минутаар, тоглоом шиг сурах апп. Эгшиг үсгээс эхлээд эх бичиг унших хүртэл 15 Бүлэгтэй. XP, Комбо, Цуврал, Лиг бүгд бий.
Үнэ хэд вэ?
dusal үнэгүй. Зар сурталчилгаа, апп доторх худалдан авалт байхгүй. Ганц зардал бол нэвтрэхдээ илгээх нэг SMS-д оператор авдаг 150₮.
Яагаад нууц үг байхгүй вэ?
Нууц үг мартагддаг, хулгайлагддаг. Утасны дугаараа оруулаад, өөрийн утаснаасаа богино кодыг 150073 руу SMS-ээр илгээхэд л болно. Ингэж дугаар чинийх гэдгийг 2fa.mn баталгаажуулдаг.
Аль операторын дугаар ажиллах вэ?
Unitel, Mobicom, Skytel, G-Mobile, ONDO.
SMS илгээгээд нэвтэрч чадахгүй байна. Яах вэ?
Кодыг яг дэлгэц дээр гарсанчлан, 150073 дугаар руу илгээснээ шалга. Утсандаа нэгж эсвэл SMS-ийн эрх байгаа эсэхийг шалгаад, хэдэн секунд хүлээ. Болохгүй бол info@dusal.app хаягаар бичээрэй.
Android дээр байгаа юу?
Удахгүй. Google Play-ийн 14 хоногийн хаалттай туршилтын дараа гарна. Туршилтад оролцмоор байвал бидэнд мессеж бичээрэй. Одоогоор iPhone дээр ашиглах боломжтой.
Монгол бичиг огт мэдэхгүй. Сурч чадах уу?
Тэгэлгүй яах вэ! dusal эхний эгшиг үсгээс эхэлдэг. Өдрийн зорилгоо 5 минутаар тавиад, Хичээл бүрээр алхам алхмаар ахиарай.
Ямар дасгалууд байдаг вэ?
Таван төрөл бий: үсэг таних, зөв үгийг сонгох, үсгийн хавтангаас үг бүтээх, сонсоод сонгох, үсгийг дагуулан зурах.
Цуврал, хамгаалалт гэж юу вэ?
Өдрийн зорилгоо биелүүлсэн өдөр бүр Цуврал нэгээр нэмэгдэнэ, жишээ нь 7 өдрийн Цуврал. Нэг өдөр завсарлавал хамгаалалт Цувралыг чинь аварна. Нэг дор 2 хүртэл хамгаалалттай байж болно.
Лиг хэрхэн ажилладаг вэ?
Долоо хоног бүр XP цуглуулж өрсөлдөнө. Хүрэл, Мөнгө, Алт, Номин, Хаш, Сувд, Очир гэсэн 7 Лиг бий. Долоо хоногийн эцэст шилдэг 7 нь дээш, сүүлийн 5 нь доош шилжинэ.
Ямар мэдээлэл хадгалдаг вэ?
Утасны дугаар, Ахиц, хүсвэл лигт харагдах нэр (оруулаагүй бол «Суралцагч» гэж харагдана). Зар сурталчилгаа, хяналт байхгүй, мэдээллийг хэнд ч худалдахгүй. Дэлгэрэнгүйг dusal.app/privacy хаягаас үзээрэй.
Бүртгэлээ яаж устгах вэ?
Апп дотроос Профайл → Тохиргоо → Бүртгэл устгах, эсвэл dusal.app/delete-account хаягаар. Мэдээллийг чинь 30 хоногийн дотор бүрмөсөн устгана.
Support in English
Email info@dusal.app and we will reply within two working days. To delete your account, see Delete account. Read our Privacy Policy and Terms of Use.